images

Поп од Бэйонсэгийн худалдаж авсан харш 190 сая долларын үнэтэй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-04


   Өнгөрсөн онд АНУ-д худалдаалагдсан хамгийн үнэтэй байшинг поп од Бэйонсэ, түүний нөхөр Жэй Зи нар худалдаж авчээ. ”Wall Street Journal” сэтгүүл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн өнгөрсөн жил 100 сая доллароос дээш үнэтэй таван байшин зарагдсан тухай мэдээлэв. Мөн 50 сая доллароос дээш үнээр 33 байшин борлуулагдсан байна. Эдгээрийн дотроос хамгийн өндөр үнэтэй нь Калифорниа мужийн Малибу хотод байрлах Бэйонсэ, Жэй Зи нарын худалдаж авсан харш ажээ. Тэд энэ харшийг 190 сая доллароор худалдаж авсан байна. Энэхүү харшийг урлаг судлаач эхнэр нөхөр Мария, Билл Белл нарын хүсэлтээр Японы алдарт архитекторч Тадао Андо бүтээжээ. Нийт эзлэх талбай нь 32,375 м.кв, байшингийн талбай нь 3,902 м.кв бөгөөд уг харшийн газрыг худалдаж авахад 14.5 сая доллар зарцуулж, харшийг бүрэн барьж дуусгахад 12 жил зарцуулсан байна. Уг харшийн үнэ нь Калифорниа мужид урьд өмнө байгаагүй дээд амжилт тогтоожээ. Мөн “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безосын худалдаж авсан Флорида мужийн Индиан Крик дэх харш өнгөрсөн онд зарагдсан хамгийн үнэтэй байрны тоонд оржээ. Тэрбээр харшаа 79 сая доллароор худалдаж авсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.