images

Хятад: Сар шинийн баяраар дотоодын жуулчдын тоо өмнөх оныхоос 155.3 хувиар нэмэгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-03


   Энэ сарын 1-ний өдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яам 2024 оны Сар шинийн баярын аялал жуулчлалын чиг хандлагыг мэдээлэв. Тус яамны мэдээгээр, Сар шинийн баярын гурван өдөрт дотоодын жуулчдын тоо 135 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 155.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 200 хувиар өсөх таамаг гарчээ. Мөн энэ өвлийн амралт зугаалгын аяллын захиалга өнгөрсөн оны мөн үеийнхээс 126 хувиар өссөн байна. Харбин, Чанчунь, Өрөмч, Жанчхүү хотууд амралтын үеэр хамгийн олон жуулчин хүлээн авах ажээ. Түүнчлэн, аялал жуулчлалын чиг хандлага уламжлалт үзэсгэлэнт уул ус, газар орноос цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгэлийн парк руу шилжиж байгааг онцолсон байна. Үзвэр үйлчилгээ, соёлын үйлчилгээ, спортын уралдаан тэмцээнд суурилсан цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгээний газар, худалдааны гудамжууд нь аялал жуулчлал, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх гол цэгүүд болж байгааг яамны мэдээнд дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.