images

“Consumer Electronics Show-2024” мэдээллийн технологийн дэлхийн үзэсгэлэн болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-03


   Мэдээллийн технологи, гэр ахуйн цахилгаан хэрэгслээс гадна хиймэл оюун ухаан (AI), хөдөлгөөнт холбоо, хагас дамжуулагчийн өргөн хэрэглээний технологийг танилцуулах CES (Consumer Electronics Show) 2024” үзэсгэлэн АНУ-ын Лас Вегас хотод энэ сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд болно. Тус үзэсгэлэн нь COVID-19-ийн улмаас гурван жил тасалдсан боловч энэ жилээс илүү өргөн хүрээтэй болох бөгөөд оролцогч компаниудын тоо 10 орчим хувиар нэмэгдсэнээр дэлхийн 150 гаруй орны 3500 гаруй компани оролцон шилдэг технологио танилцуулна. Үзэсгэлэнг зохион байгуулагч Хэрэглэгчийн технологийн нийгэмлэг (CTA) энэ удаагийн арга хэмжээнд оролцох зочдын тоо 130 мянга давна гэж таамаглаж байна. АНУ-ын эдийн засгийн Fortune сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 500 компаниас 307 компани буюу 60 гаруй хувь нь энэхүү үзэсгэлэнд оролцох бөгөөд эдгээрээс гадна 1000 гаруй гарааны бизнес эрхлэгч оролцохоор болсон байна. Энэ жилийн үзэсгэлэн нь ALL TOGETHER, ALL ON гэсэн уриан дор зохион байгуулагдах ажээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр BMW компани "Neue Klasse" хэмээн нэрлэгддэг шинэ үеийн цахилгаан автомашин "Dee"-г танилцуулсан бөгөөд мөн Sony” компани ”Honda-тай хамтран анхны цахилгаан тээврийн хэрэгсэл (EV) "Afeela" машиныг худалдаанд гаргаснаа танилцуулсан юм. Мөн энэ жил үзэсгэлэнд Хятадын 1100 компани оролцохоор болсон аж. Энэ нь нэг улсаас хамгийн олон компани оролцож буй үзүүлэлт ажээ. Энэ удаагийн арга хэмжээнд 29 төрөлд 36 шилдэг инновацийн шагнал олгох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.