Польш улс Украины хилийн ойролцоо байлдааны онгоц байршуулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-03
НАТО-гийн гишүүн Польш улс өчигдөр Украинтай хил залгаа бүсэд дөрвөн F-16 онгоц, агаарт түлш цэнэглэгч яаралтай байрлуулснаа мэдэгдсэн байна. Энэ тухайгаа Польшийн армийн удирдлага “Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс” хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн сарын 29-нд Орос улс 150 орчим пуужин, нисгэгчгүй онгоц дайчилж Украины дайн эхэлснээс хойшхи хамгийн том агаарын дайралтыг хийсэн билээ. Энэ үеэр Оросын пуужин Польшийн агаарын орон зайд нэвтэрснээр байдал хурцдаж эхэлсэн юм. Польш улс Украинтай хиллэдэг бөгөөд дайн эхэлснээс хойш шууд болон шууд бус хохиролд удаа дараа өртөж байв. Үүнээс үүдэн Варшав ОХУ-ын довтолгоонд өртвөл хамтын хамгаалалтын систем болох НАТО шууд дайнд татагдан орох вий гэсэн болгоомжлол үүсч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.