Францад 17 наснаас эхлэн машин жолоодохыг зөвшөөрнө
Анд нөхдийн мэдээ
2024-01-03
Францад хүүхэд 17 нас хүрсэн тохиолдолд В ангиллын жолооны үнэмлэх авахыг зөвшөөрсөн тухай “Le Parisien” сонин мэдээлэв. В ангиллын үнэмлэх нь хамгийн ихдээ 3.5 тонноос бага даацтай, дээд тал нь 8 зорчигчтой тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог юм. Европт 17 наснаас эхлэн машин жолоодох эрх олгодог улс нь Исланд, Ирланд, Их Британи, Герман, Словак байсан бол одоо Франц нэмэгджээ. Тус улсын Засгийн газар нийтийн тээвэр явдаггүй хөдөө орон нутагт амьдарч буй залуучууд, гэр болон сургуулийн хооронд заавал зорчих ёстой мэргэжлийн сургуулийн оюутнууд голчлон үүний үр шимийг хүртэнэ гэж үзэж байна. Тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгийн (INSEE) мэдээлснээр энэ жил Францад 860 мянган хүүхэд 17 нас хүрч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.