images

Далай лам хүн төрөлхтнийг амар амгаланд уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-02


   Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам гарч буй 2024 оныг угтан хүн төрөлхтөнд хандаж илүү сайн ертөнцийг бий болгохын тулд энэрэн нигүүлсэхүй, дотоод амар амгаланг бий болгохыг уриалсан тухай “dpa” агентлаг мэдээлэв. Тэрбээр олон нийтийн сүлжээнд байршуулсан мэндчилгээндээ "Бид энхтайван, амар амгалан ертөнцийг цогцлоохын тулд хамтран ажиллаж чадна гэж өөдрөгөөр боддог” гэсэн байна. Улмаар "Бид үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран энэрэн нигүүлсэхүй, дотоод амар амгаланг бий болгохыг хичээх ёстой. Ингэснээр бид бүх хүн төрөлхтний сайн сайхан, аз жаргалд хувь нэмрээ оруулж чадна" хэмээн онцолжээ. Эцэст нь “Өнгөрсөн зуун хүчирхийллийн зуун байсан бол энэ зууныг яриа хэлэлцээний зуун болгох нь бидний үүрэг юм” гэж онцлон тэмдэглэв. Үүндээ Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хоорондох дайн, Украины дайн зэрэг дэлхий даяар үргэлжилж буй мөргөлдөөн, самууны тухай дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.