Канадчууд шинэ оноо усанд сэлж угтав
Анд нөхдийн мэдээ
2024-01-02
Канад улсад шинэ оны эхний өдөр усанд сэлэлтийн тэмцээн улс даяар болж, газар газраас ирсэн хүмүүс хасах хэмийн хүйтэнд ажил, амьдралын шинэ гараагаа өвөрмөц маягаар эхлүүлжээ. “Цагаан баавгай” нэртэй энэхүү тэмцээн нь 1920-иод оноос хойш зохион байгуулагдаж ирсэн уламжлалт баяр бөгөөд жил бүр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зохион байгуулдаг ажээ. Уг тэмцээн цар тахлын хорионоос болж нэг хэсэг зогссон боловч энэ жил илүү өргөн дэлгэр болж хамгийн олон хүн оролцсон байна. Тухайлбал Торонто хотын Оквилл тосгонд 800 гаруй хүн цугларч хотын цэцэрлэгт хүрээлэнгийн нуурт шумбаж шинэ жилээ тэмдэглэжээ. Тус арга хэмжээний үеэр хүмүүс "Дэлхийн зөн" олон улсын буяны байгууллагад хандив өргөсөн байна. Тус байгууллагын Канад дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Майкл Мессенжер хөгжиж буй орнуудын ундны усны асуудлыг шийдэхэд зориулж хандив цуглуулж буйгаа хэлээд шинэ жилийн энэхүү өвөрмөц арга хэмжээний үеэр 100 мянган канад долларын хандив цугларсныг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.