images

НАСА оны шилдэг одон орон судлалын гэрэл зураг шалгаруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-29


   НАСА Италийн гэрэл зурагчны зургаан жил хүлээж байж авсан зургийг оны шилдэг одон орон судлалын гэрэл зургаар шалгаруулжээ. Энэхүү зургийг Италийн гэрэл зурагчин Баррерио Минато авсан бөгөөд Суперга сүм, Монвисо уул, тэргэл сарыг нэг эгнээнд оруулан зураглаж чадсан байна. Тэрбээр уг зургаа Италийн Пьемонт хотод 15-ны өдрийн 18 баг 52 минутад буулгажээ. "Хамгийн том сорилт бол зөв цагт, тэнгэр цэлмэг байхад зөв газраа зогсож байх явдал бөгөөд гэрэл зурагчин энэ алтан мөчийг олж тааруулж чадсан" гэж НАСА онцолсон байна. Зурагчин яг энэ агшныг буулгахын тулд зургаан жилийн турш олон оролдлого хийсэн байна. Улмаар тэрбээр Instagram хуудсандаа зураг буулгах явцынхаа видео бичлэгийг нийтэлжээ. Италийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа гэрэл зурагчин Б.Минато "Би 2017 оноос хойш ийм зураг авах хүсэлдээ хөтлөгдсөн бөгөөд сүмийн барилга, цаана нь сүндэрлэх уулс, уулсын оройд мандсан сарыг би олон жил мөрөөдөж явсан" гэжээ. Photoshop, эсвэл хиймэл оюун ухааны технологи ашигласан эсэхийг онцлон асуухад тэрбээр "Тийм технологи байгаа эсэхээс үл хамааран бид гайхамшигтай сайхан байгаль дунд амьдарч байна" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.