images

Дональд Трамп “Гэртээ ганцаараа” кинонд бүтээсэн дүрийнхээ тухай ярьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-29


   1992 онд бүтээгдсэн "Гэртээ ганцаараа 2" кинонд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп цухасхан гардаг туслах дүр бүтээсэн билээ. Тэрбээр тухайн үед Нью-Йорк дахь өөрийн эзэмшлийн  Плаза зочид буудал дотор киноны гол дүрийн жаал Кевинд зам зааж өгч буй хүний ​​дүрийг бүтээсэн юм. Киноны найруулагчаар ажилласан Крис Колумбус 2020 онд “Business Insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед Дональд Трамп хэрвээ зочид буудалд зураг авалт хийх бол өөрөө оролцож кинонд дүр бүтээх санал тавьсан” гэжээ. Улмаар “Кино анх дэлгэцэнд гарахад тохиолдсон хамгийн хачирхалтай зүйл бол Д.Трамп дэлгэцэн дээр гарч ирэхэд хүмүүс уухайлан дэмжиж байсан" гэсэн байна. Харин Д.Трамп найруулагчийн үгийг үгүйсгэж “Киноны уран бүтээлчид намайг надад кинонд дүр бүтээх санал тавьсан. Тухайн үед би маш завгүй байсан ч тэд маш эелдэг, тууштай хүмүүс байсан тул би зөвшөөрсөн” гэжээ. Улмаар “Миний дүр бүтээсэн хэсэг хүмүүст маш таалагддаг. Одоо ч тэрхүү зурвасхан хэсгийг хүмүүс үзэх дуртай байдаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.