images

Тэйлор Свифтийн тоглолтын үеэр нас барсан бүсгүйн эмнэлгийн дүгнэлт гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-28


  Өнгөрсөн сард поп од Тэйлор Свифтийн Бразилд хийсэн тоглолтын үеэр 20 гаруй насны үзэгч эмэгтэй ухаан алдаж, харамсалтайгаар нас барсан билээ. Задлан шинжилгээний үр дүнд талийгаачийн үхлийн шалтгаан нь халуунаас үүдэлтэй болох нь тогтоогдсон байна. Мөн Хэт халууны улмаас зүрх судасны цочролд орж, амьсгал боогдсонхэмээн дурдсан бөгөөд бие махбодод архи, мансууруулах бодис хэрэглэсний ул мөр байхгүй, суурь өвчин ч байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Талийгаач арваннэгдүгээр сарын 17-нд Бразилийн Estadio Olimpico Nilton Santos цэнгэлдэх хүрээлэнд болсон Т.Свифтийн тоглолтыг үзэж байгаад гэнэт ухаан алдаж, даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч тэр шөнөдөө нас барсан юм. Тухайн өдөр агааран хэм 39.1 хэм хүрч байжээ. Тоглолтын танхимд 60 мянга орчим хүн цугларсан гэх бөгөөд танхим доторх халуун 60 градус дөхөж байсан аж. Хэт халуун байсан ч тоглолтыг зохион байгуулагч “T4F” компани аюулгүй байдлын үүднээс, үзэгчдийг ус авч орохыг хориглосон байв. Талийгаачийг нас барсан өдөр Т.Свифт өөрийн гараар бичсэн мэдэгдлээ Instagram хуудсандаа нийтэлж, эмгэнэл илэрхийлсэн юм. Дараа нь тэрбээр талийгаачийн ар гэрийнхнийг Сан Паулу хотод болох тоглолтонд урьж, биечлэн уулзсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.