images

АНУ: Цэцэрлэгт хүрээлэнгээс алмааз эрдэнэ олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   АНУ-ын Арканзас мужийн Лепанто хотын оршин суугч Жерри Эванс өнгөрсөн хавар найз бүсгүйтэйгээ муж улсынхаа томоохон цэцэрлэгт хүрээлэн "Diamond Crater State Park”-т зочилсон байна. Энэ нь галт уулын тогоо байсан газар бөгөөд очир алмазаас гадна аметист, анар зэрэг эрдэнийн чулуунууд олддог ажээ. Жуулчид хураамж төлж ороод тэндээс олсон үнэт чулуугаа өөрсдөө авч авч болдог аж. Жерри Эванс тус хүрээлэн дотроос шилний хэлтэрхий мэт жижигхэн чулуу олж түүнийгээ халааслан гэртээ харьжээ. Улмаар тэрхүү чулуугаа шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандсан бөгөөд хэдэн долоо хоногийн дараа тэрхүү чулуу нь жинхэнэ алмааз мөн болохыг нотолсон хариу хүлээн авсан байна. Дараа нь тэрбээр эрдэнэ олсон цэцэрлэгт  хүрээлэнтэй холбоо барьж, алмааз эрдэнээ албан ёсоор бүртгүүлжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгээс 2020 оноос хойш олдсон алмаазны дотроос Ж.Эвансын олсон нь хамгийн том нь байсан байна. Энэ жил тус улсын цэцэрлэгт хүрээлэнд зочилсон хүмүүс нийт 798 алмааз илрүүлж бүртгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.