images

Криштиану Рональду Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   Саудын Арабын мэргэжлийн хөл бөмбөгийн “Аль-Наср” багт тоглодог сүпер од Криштиану Рональду Хятадад айлчлахаар болсон байна. “Business Newspaper” зэрэг Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр тус баг ирэх сарын 24-28-нд Гуандун мужийн “Шэньжэнь Универсиад” спортын төвд Шанхайн “Шинхуа” баг болон “Жэжян” багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тус тоглолтын тасалбарын үнэ 380 юанаас 4,580 юань хүртэлх зургаан зэрэглэлтэй байгаа бөгөөд онлайн захиалга эхэлснээс хойш нэг цагийн дотор тасалбар дуусчээ. Үүнээс 380 юанийн үнэтэй бүх тасалбар захиалга эхэлсэнээс хойш нэг минутын дотор зарагдаж дууссан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус спортын төв нь нийт 40 мянган хүний ​​суудалтай аж. Түүнээс гадна К.Рональду хоёр тоглолтын хооронд фэнүүдийн уулзалт хийхээр болсон байна. Энэ уулзалтад ердөө 40 хүн оролцох боломжтой бөгөөд уулзалтад оролцсон хүн бүр алдарт тамирчинтай гар барьж, хамт зураг авахуулж, бас яриа өрнүүлэх боломжтой гэнэ. К.Рональду 2019 онд “Ювентус” багийн бүрэлдэхүүнд байхдаа Нанжин хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Интер Милан” багтай хийсэн тоглолтоос хойш дөрвөн жил зургаан сарын дараа Хятадад айлчилж буй нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.