images

АНУ: Ганцаараа аялалд гарсан зургаан настай хүүхэд буруу онгоцонд суужээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-26


   АНУ-д Зул сарын баяраар эмээгийндээ зочлохоор ганцаараа аялалд гарсан зургаан настай хүүхэд буруу онгоцонд сууж өөр газарт буусан явдал гарчээ. CBS агентлагийн мэдээлснээр “Spirit Airlines” компани тэр өдөр Филадельфиа хотоос Флоридагийн Форт Майерс руу явах байсан хүүг Орландо чиглэлийн онгоцонд суулгасан алдаа гарсан байна.  Форт Майерс болон Орландо хотууд хоорондоо 257 км-ийн зайд оршдог. Тус агаарын тээврийн компани хүүхдийн хэн болохыг, мөн энэ явдал юунаас болсон талаар мэдээлэл хийгээгүй бөгөөд дотооддоо шалгалт хийж байгаа гэж мэдэгджээ. Улмаар "Хүүхэд манай ажилчдын асрамжид байсан бөгөөд бид алдааг олж мэдсэн даруйдаа ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан" гэсэн товчхон мэдээлэл хийсэн байна. Хүү зургаан настай бөгөөд харгалзах хүнгүйгээр онгоцонд суусан байна. Ээж нь хүүхдээ шаардлагатай бичиг баримтын хамт онгоцны үйлчлэгчид хүлээлгэн өгсөн ч буруу ойлголцсоноос болж ийм явдал болжээ. Хүүхдийн эмээ Мария Рамос ач хүүгээ тосож авах гэтэл агаарын тээврийн компанийн зүгээс “Тийм хүүхэд онгоцонд суугаагүй. Онгоцноосоо хоцорсон” гэсэн тайлбар хэлсэн байна. Гэвч удалгүй тус компани алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ач хүү нь буруу онгоцонд суун Орландод очсон тухай тайлбарлаад хүүхдийн ар гэрийнхнээс уучлал гуйсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.