images

Австрали: Далайн эрэгт хөвж гарч ирсэн хайрцагтай зүйл юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-26


   Австралийн Сиднэй хотын далайн эрэг дээр хайрцагтай зүйл хөвөн гарч ирснийг цагдаа нар шалгаж байна. UPI агентлагийн мэдээлснээр энэ сарын 22-ны оройн 20 цагийн орчимд Шинэ Өмнөд Уэльс мужийн Сиднэй хотын ойролцоох далайн эрэг дээр хуванцар хайрцагтай эд хөвөн гарч ирсэн байна. Үүнийг анх олж харсан иргэн хайрцгийг онгойлгож үзтэл дотор нь нунтаг цагаан зүйл байсан бөгөөд мэдээллийг хүлээн авсан цагдаа нар тус нунтаг нь хар тамхины төрлийн кокаин болохыг баталжээ. Тус мужийн цагдаа нар Сиднэй хотын эргийн дагуу шалгалт явуулж дахин зургаан хайрцаг кокаин илрүүлсэн байна. Цаашид үүнтэй төстэй хэрэг гарах магадлалтай тул цагдаа нар эрэл хайгуулаа үргэлжлүүлж байгаа бөгөөд оршин суугчдад хандан, иймэрхүү эд зүйл олдвол оролдож хөндөхгүйгээр цагдаад мэдэгдэхийг сануулсан байна. Сүүлийн үед Австрали, Шинэ Зеландад хар тамхийг ийм аргаар хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон тохиолдол гарах болсон юм. Далайд хаясан хайрцагтай мансууруулах бодисыг гэмт этгээдүүд GPS ашиглан цуглуулж авдаг байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Шинэ Зеландын цагдаа нар Номхон далайд хөвж байсан 3.2 тонн жинтэй 81 боодол кокаиныг илрүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.