images

АНУ: Хориотой номуудын тал хувийг нийтэд нээлттэй болгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-26


   АНУ-д сүүлийн хоёр жилийн хугацаанд улс даяар уншихыг хориглож номын сангийн фондоос хассан бүх номын тал орчим хувийг эцэг эх, номын санчдын эсэргүүцлийн дагуу номын санд буцаан олгосон тухай “Washington Post” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлснээр 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл 29 мужид уншихыг хориглосон 444 номыг нийтэд нээлттэй болгох хүсэлтийг хянан шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд мужийн боловсролын байгууллагууд хориотой номуудын 49 хувийг “Хориглох үндэслэлгүй” хэмээн үзэж номын санд буцаан олгожээ. Эдгээр номын ихэнх нь зохиогч нь өнгөт арьстан, эсвэл арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхсан агуулгатай гэгдсэн номууд байжээ. Тухайлбал, хар арьст сэтгүүлч Жорж М.Жонсоны хар арьст өсвөр насныханд зориулсан "All Boys Aren’t Blue" номыг хориотой номын жагсаалтаас хассан байна. Эдгээр номуудын 17 хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авч байж унших нөхцөлтэйгээр нийтийн номын сан олгожээ. Харин номын санд тавихыг хориглосон номууд нь ихэвчлэн бэлгийн цөөнхтэй холбоотой номууд байсан гэж тус сонин мэдээлэв. Хатуу консерватив үзэл дийлдэг Флорида муж өнгөрсөн жил бага сургуулийн номын сангаас бэлгийн цөөнхийн тухай номыг хасах хуулийн төслийг баталж, мөн багш нарыг бэлгийн цөөнхийн талаар хүүхдүүдэд ярихыг хориглосон "Don’t say Gay" хуулийг мөн баталсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.