images

Дөчин жил ашигласан хөргөгчөө үйлдвэрлэсэн газарт нь буцаан хандивлажээ 

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   40 орчим жил ашигласан “Samsung” хөргөгч “Samsung Electronics”-т эргэж иржээ. Өмнөд Солонгосын иргэн Ли Сүк Хи саяхан олон жил хэрэглэсэн 1985 онд үйлдвэрлэсэн “Samsung 5S” хөргөгчөө  “Samsung Electronics” компанийн электроникийн үйлдвэрийн музейд хандивласан байна. Энэхүү хөргөгчийг ноён Лигийн аав ээж хоёр 1986 онд гэр бүл болохдоо худалдаж аваад саяхныг хүртэл хэрэглэсэн бөгөөд уг хөргөгч тус гэр бүлийн гурван үеийг дамжин хэрэглэгдсэн гэнэ. Энэ нь зөвхөн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл биш, амьдралын хань нөхөр байсаар ирсэн тухай эзэд нь онцлон хэлсэн байна. Ли энэ талаар хэвлэлд ярихдаа "Намайг бага байхад хөргөгчинд шилэн савтай жүржийн шүүс заавал байдаг байсныг би мартдаггүй. Энэ хөргөгчийг аав, ээж маань намайг төрөхөөс өмнө хэрэглэж эхэлсэн, одоо хүүхдүүд маань хүртэл хэрэглэж байна” гэжээ. Мөн уг хөргөгчийг 1980-аад оны үеийн кино зурагт оруулах хүсэлтэй кино продакшны зүгээс худалдаж авах санал тавьсан ч тэрбээр гурван үеийн турш хамт байсан хөргөгчөө дурсамж болгон үлдээх нь илүү утга учиртай гэж үзээд, үйлдвэрлэсэн компанид нь хандивлахаар шийдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.