iPhone утас байлдаж явсан цэргийн амийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
“Apple”-ийн iPhone утас сум нэвтэрдэггүй хантаазны үүрэг гүйцэтгэж, байлдаж явсан израиль цэргийн амийг аварчээ. Америкийн мэдээллийн технологийн "Phone Arena" сайтын мэдээлснээр Израиль болон ХАМАС бүлэглэлийн хоорондох дайны үеэр iPhone утасны ачаар амьд гарсан цэргийн түүхийг өгүүлсэн видео бичлэг X (Twitter)-т нийтлэгдсэн байна. Болсон явдлын талаар тодруулбал, дайны талбарт ид буудалцаан болж байх үеэр дайсны сум тус цэргийг оносон боловч энгэрийнх нь халаасанд байсан iPhone утсан дээр тусаж шууд утгаараа амийг нь аварсан байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг цэрэгтэй биеэр очиж уулзан, урам зориг өгч, бас шинэ iPhone утас бэлэглэжээ. Улмаар ерөнхий сайд “Та нар бол бидний баатрууд, бид хамтдаа ялах болно” гэжээ. Бичлэгт ерөнхий сайд Б.Нетаньяху нүүрэн талдаа сумны оромтой iPhone утсыг сониучирхан харж байгаа дүрс нийтлэгдсэн байгаа бөгөөд уг утасны урд хэсэг суманд гэмтэж цоорсон ч ар тал нь харьцангуй бүрэн бүтэн байгаа нь харагдаж байна. Ерөнхий сайд энэ цэргээс гадна хамт байсан дайчдад нь мөн шинэ iPhone утас бэлэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.