images

Алдартай хөлбөмбөгчин хорт хавдартай шүтэн бишрэгчтэйгээ уулзаж сэтгэлийн дэм хайрлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-21


   Английн мэргэжлийн хөлбөмбөгийн Премьер лигийн “Тоттенхэм Хотспур” багийн шилдэг тоглогч Сон Хун Мин хорт хавдраар шаналж буй шүтэн бишрэгчтэйгээ уулзаж, түүнд сэтгэлийн дэм хайрлан, өвчнөө ялан дийлэхийг ерөөсөн байна. Тус хөлбөмбөгийн клуб өчигдөр нийгмийн сүлжээний "Fan Mail" нэртэй арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ нь багийн тамирчид болон тэдний шүтэн бишрэгчдийг холбодог, захидал солилцож, хариу өгдөг арга хэмжээ юм. Энэ удаад тус багийн шүтэн бишрэгч, арав гаруй жил хорт хавдраар шаналж байгаа Жимми болон түүний охидтой уулзсан байна. Жиммигийн охид тус багийн тамирчин Сон Хун Минд захидал илгээж аавынхаа талаар танилцуулсан байна. Сон уг захидлыг хүлээн авч уншаад сэтгэл хөдөлсөндөө нулимс дуслуулжээ. Улмаар тэднийг бэлтгэлийн талбайдаа урьж уулзан, гарын үсэг зурсан хөлбөмбөгийн өмсгөлөө бэлэглэжээ. Мөн шүтэн бишрэгчдээ сэтгэлийн дэм хайрлаж "Гэр бүл бол амьдралын хамгийн чухал зүйл. Хүчтэй байж, өвчнөө даван туулаарай" гэсэн байна. Сон Хун Мин энэ улиралд 10 гоол оруулж багийнхаа шилдэг мэргэн бууч болсон бөгөөд 8 улирал дараалан хоёр оронтой тоотой оноо авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.