Арабын ертөнц дэх тарвасны өнгөт далбаа ямар утгатай вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Израиль болон Палестины ХАМАС бүлэглэл хоорондын дайн ширүүсч байгаа энэ үед дэлхий даяар тус хоёр талыг дэмжсэн болон эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. Израилийн дэмжигчид еврейчүүдийн бэлгэдэл болох Давидын цэнхэр одыг дүрсэлсэн Израилийн далбаагаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол Палестиныг дэмжигчид хар, цагаан, ногоон хэвтээ судалтай, улаан гурвалжин хэлбэртэй Палестины далбаатай жагсаал хийж байна. 1988 онд батлагдсан Палестины төрийн далбаа нь Арабын ертөнц Османы эзэнт гүрний эсрэг тэмцэж байсан 1916 оны хувьсгалын үеийн Арабын ертөнцийн бэлгэдэлт далбаанаас үүдэлтэй ажээ. Энэ нь өнөөгийн Палестины төрийн далбаатай бараг адилхан бөгөөд хэвтээ судлууд нь хар, ногоон, цагаан өнгийн дараалалтай байдаг аж. Өнгөрсөн үеийн Исламын ертөнцийн түүхэн гүрнүүдийг бэлгэддэг хар, цагаан, ногоон, улаан өнгө тус бүрийг "Пан-Араб өнгө" гэж нэрлэдэг. Палестин, Йордан, Сири, АНЭУ, Ирак улсууд Пан-Араб өнгийг бэлгэдсэн төрийн далбаатай. Палестины далбааг мандуулахыг хориглосон Израилийн эзэмшилд байгаа газруудад тарвасны өнгөт далбааг мандуулж байна. Учир нь дөрвөн өнгө нь үр, дотор өнгө, гадна хальс зэрэг нь тус далбааны өнгийг бэлгэддэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.