images

Брэд Питт найз бүсгүйтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-21


   Саяхан 60 нас хүрсэн Холливүүдийн од Брэд Питт найз бүсгүй Инес де Рамоны хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн тухай “People” сэтгүүл мэдээлэв. Тэд өнгөрсөн амралтын өдөр Францад ирж, 18-ны өдөр Б.Питтийн төрсөн өдрийг, маргааш нь И.Рамоны төрсөн өдрийг Парисын дээд зэрэглэлийн зочид буудалд тэмдэглэсэн байна.  И.Рамон энэ жил 34 нас хүрч байгаа бөгөөд Брэд Питтээс 26 насаар дүү ажээ. Б.Питт үнэт эдлэлийн дизайнер И.Рамонтой үерхээд нэг жил болж байгаа юм. Тэрбээр хуучин эхнэр Анжелина Жолигоос 2016 онд салснаас хойш өөр эмэгтэйтэй холбогдож байгаагүй юм. Америкийн хэвлэлүүд нэрт жүжигчнийг 60 нас хүрсэн ч залуу сайхан төрхөө хадгалсаар байгааг онцолжээ. Мөн хэвлэлүүд түүний тоглосон “The Curious Case of Benjamin Button” киноны дүртэй өөрийг нь зүйрлэж, түүнийг улам залуужиж байгааг онцлон мэдээлсэн байна. Одоогоор тэрбээр “Формула 1” киноны зураг авалтад оролцож, уралдааны машины жолоочийн дүрд тоглож байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.