Бразилийн тэргүүн хатагтай “Twitter”-ийг шүүхэд өгөхөө мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Бразилын тэргүүн хатагтай Розанжела Лула да Сильва өөрийнхөө Х (хуучнаар Twitter) хаягийг хакердуулан хохирол амссан тул Х-ийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Р.Сильва өнгөрсөн 11-ний өдөр цахим хаягаа хакердуулсан бөгөөд хэргийн эзэн нь 17 настай хүү болох нь тогтоогджээ. Цахим гэмт хэрэгтэн хүү тэргүүн хатагтайн хаягийг ашиглан ерөнхийлөгчийг хараан загнасан утгатай үг, мөн эмэгтэйчүүдийг доромжилсон үгс нийтэлсэн байна. Тэргүүн хатагтай өнгөрсөн 19-ний өдөр ерөнхийлөгчтэй хамт шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Би АНУ-д эсвэл Бразилд, хаана гомдол гаргахаа мэдэхгүй байна. Ямартай ч шүүхэд хандах болно" гэжээ. Улмаар цахим гэмт хэрэг, хүмүүсийн нэр төрд халдах явдалд хүмүүс ижил дасал болж дуугүй өнгөрсөөр байгааг буруутгаж, мөн "X”-ийн эзэн Илон Маск ийм төрлийн цахим халдлагаар дамжуулан улам баяжсаар байгааг шүүмжилсэн байна. Харин ерөнхийлөгч Луис Инасио да Сильва олон нийтийн сүлжээг зохицуулах шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаа ч асуудал тийм амар биш гэдгийг хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.