Forbes: Дэлхийн тэрбумтнуудыг Илон Маск тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Дэлхийн тэрбумтнуудаас энэ онд хөрөнгөө хамгийн их өсгөсөн хүнээр “Тесла” компанийн захирал Илон Маск тодорч, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн тухай Америкийн эдийн засгийн “Forbes” сэтгүүл мэдээлэв. Тус сэтгүүлээс гаргасан 2023 оны хамгийн их хөрөнгөтэй 10 тэрбумтаны 2 дугаар байранд “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, 3 дугаар байранд “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, 4 дүгээр байранд Индонезийн эрчим хүчний магнат Пражого Панг Эсту, 5 дугаар байранд “Page”, “Alphabet” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри нар тус тус оржээ. И.Маскийн хөрөнгө зөвхөн энэ онд 108.4 тэрбум доллараар нэмэгдэж, нийт 254.9 тэрбум доллар болсон байна. Хэдийгээр тэрбээр энэ жил хэд хэдэн маргаантай асуудалд орооцолдсон ч 90 гаруй удаа пуужин хөөргөх ажлыг удирдаж, компанийн үнэлгээ нь 180 тэрбум доллар болж өссөнөөр хөрөнгөө үлэмж нэмэгдүүлж чадсан байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд “Meta” компанийн хувьцааны үнэ огцом унаж, ашиг нь буурсан зэргээс болж М.Зукерберг амаргүй хүнд жилийг өнгөрөөсөн ч энэ сарын 15-ны байдлаар “Meta”-гийн хувьцааны үнэ 178 хувиар өсч, түүний хөрөнгө 118.6 тэрбум доллар болж нэмэгджээ. Дэлхийн шилдэг 10 тэрбумтны хөрөнгийн нийт өсөлт 490 тэрбум доллар болсныг тус сэтгүүл онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.