Грек: Хууль бус цагаачдад оршин суух, ажил эрхлэх эрх олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
2018 оноос эдийн засаг нь хурдацтай сэргэж байгаа Грек улс ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд хууль бус цагаачдад гурван жилийн хугацаатай ажиллах зөвшөөрөл олгохоор болжээ. Тус улсын Хөдөлмөрийн яам хууль бусаар нэвтэрч орж ирсэн цагаачид тодорхой болзол хангасан тохиолдолд гурван жил оршин суух, ажиллах эрх олгох хуулийн төслийг боловсруулж, 18-ны өдөр Үндэсний Ассамблэйд өргөн мэдүүлсэн талаар Германы DPA агентлаг мэдээлэв. Энэхүү хуулийн төслийг Үндэсний Ассамблей баталбал тус улсад гурваас дээш жил оршин суусан, гэмт хэрэгт холбогдоогүй, ажил хийх хүсэлтэй гэдгээ нотолсон хууль бус оршин суугчид цагаачид Грект үлдэж ажиллах эрхтэй болох ажээ. Тус улсын Цагаачлалын алба Албани, Гүрж, Пакистан, Филиппин зэрэг орноос ирсэн 30 мянга орчим цагаачид энэ арга хэмжээний үр шимийг хүртэнэ гэж үзэж байна. DPA агентлагийн мэдээлснээр, Хөдөлмөрийн сайд Адонис Жоржиадис “Sky” радиод өгсөн ярилцлагадаа энэ арга хэмжээ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилготой гэдгийг онцолжээ. Тус улсад одоогоор зөвхөн хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа газар тариалангийн болон мал аж ахуйн фермүүдэд 70 мянга орчим ажлын байр ажиллах хүчний хомсдолд орж, аялал жуулчлал, барилгын салбарт хэдэн арван мянган ажлын байранд ажилчин олдохгүй байгаа аж. Харин энэхүү арга хэмжээ нь шинээр ирэх цагаачдад хамаарахгүй бөгөөд зөвхөн 2022 оноос өмнө тус улсад орж ирсэн хүмүүст хамааралтай гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.