images

Оросын Ерөнхий сайд Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-19


   Оросын Ерөнхий сайд Михайл Мишустин өнөөдөр Хятадад айлчилж, Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Чантай уулзахаар болсон тухай ТАСС агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Мишустин БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон салбарын хамтарсан төслүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байна гэж Оросын засгийн газар мэдээлжээ. Тэд хамтарсан мэдэгдэл гаргаж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд М.Мишустин Ерөнхий сайд Ли Чаны урилгаар айлчилж, Хятад, Оросын Ерөнхий сайд нарын 28 дахь уулзалтыг хийнэ хэмээн мэдэгдсэн байна. мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, "Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Хятад, Оросын соёлын жилийг зохион байгуулна. Хоёр улсын харилцааны шинэ эрин үед ард түмэн болон бүс нутгийн солилцоог ахиулж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтооно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.