Солонгос жуулчид өвлийн цагаар Хоккайдо арлыг зорих болсны учир юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-12-19
Японы Хоккайдо мужийг зорих солонгос жуулчдын тоо улам нэмэгдсээр байна. Энэхүү гэнэтийн аялал жуулчлалын эрэлтээс болж Японы агаарын тээврийн салбар ажиллах хүчний хомсдолд орох магадлалтай болж байгаа тухай “Mainichi Shimbun” сонин мэдээлэв. БНСУ-аас Японд суугаа Элчин сайд Юн Док Мин Хоккайдо мужийн захирагч Наомичи Сүзүкитэй уулзахдаа "Хоккайдо бол солонгосчуудын хамгийн аялах дуртай газар” гэсэн байна. Аялал жуулчлалын улирал бус, дүн өвлийн цагаар солонгос жуулчид ийнхүү хэдэн зуугаараа Хоккайдог зорих болсон шалтгаан бол цас орсон үеийн байгалийн үзэмж, мөн уг газар нь Японы “Хайрын захидал” хэмээх алдартай киноны зураг авсантай холбоотойг хэвлэлүүд онцолж байна. 1995 онд дэлгэцнээ гарсан "Хайрын захидал" киноны үйл явдал Хоккайдогийн Отарүгийн цаст хөндийд өрнөдөг ажээ. Энэ киног үзсэн үеийнхэн эцэг эх, үр хүүхдээ дагуулан Хоккайдо руу олноор аялж байна. Агаарын тээврийн компанийн ахмад ажилтан Озаки “Бидэнд ажиллах хүчний хомсдол нүүрлэж байна” гээд “Нисэхийн салбарт сүүлийн 30 жил ажиллахдаа анх удаа ажиллах хүчний дутагдлаас болж онгоц нисч чадахгүй байгааг үзлээ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.