Хятадад дэгдээд байсан амьсгалын замын өвчлөл буурч байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
Хятад улсад дэгдээд байсан амьсгалын замын өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авсны дүнд сүүлийн өдрүүдэд өвчлөл эрс буурч байгаа тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдэгдэв. Энэ нь төр засгаас авч хэрэгжүүлсэн яаралтай арга хэмжээний хүрээнд хүүхдийн эмнэлгүүд, нийгмийн эрүүл мэндийн төвүүд, нийт эмнэлгийн байгууллагууд бүх түвшинд шуурхай ажилласны үр дүн гэж Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тус улсад өнгөрсөн есдүгээр сараас хойш амьсгалын замын өвчлөл, ялангуяа хүүхдүүдийн дунд тархаж, өвчлөл газар авснаар эмнэлгийн орны хүрэлцээ муудаж, сургуулийн хичээлийг түр зогсоогоод байсан юм. Боловсролын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, сургуулиудад халдвартай багш, сурагчдыг оруулахгүй байх, амны хаалт, халуун бууруулах эм бэлдэх зэрэг амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн байна. Мөн BA.2.86 мутаци өнгөрсөн наймдугаар сард анх илэрснээс хойш нийт 160 тохиолдол бүртгэгдсэн ч хүнд, ноцтой тохиолдол гараагүй гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.