images

"Барби" киноны найруулагч Каннын кино наадмын шүүгчдийг ахална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-15


   "Барби" киноны найруулагч жүжигчин Грета Гервиг ирэх жилийн Каннын кино наадмын шүүгчдийн тэргүүнээр ажиллахаар болжээ. Каннын кино наадам цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ түүнийг шүүгчдийн тэргүүнээр сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Г.Гервиг урлагийн бүтээл толилуулахдаа урлаг, үйлдвэрлэлийг хослуулж, олон талт арга барилаар орчин үеийн урлагийг өвөрмөц байлаар илэрхийлж чаддаг” гэжээ. Улмаар түүнийг "Манай үеийн баатар" гэж нэрлэсэн байна. Харин Г.Гервиг "Кино сонирхогч миний хувьд Канн бол киноны хэлээр юу илэрхийлж болохыг хамгийн тодоор харуулдаг газар" гээд шүүгчдийн зөвлөлийн дарга болсондоо нэг талаар ихэд түгшиж, нөгөө талаар маш их догдолж буйгаа хэлсэн байна. Ирэх жилийн Каннын кино наадам тавдугаар сарын 14-25-ны хооронд болно. Г.Гервиг 2007 онд "Hannah, Take the Stairs", 2008 онд "Night and Weekend", 2010 онд “Greenberg” зэрэг кинонуудад тоглон авьяаслаг жүжигчин гэдгээ харуулсан юм. Улмаар 2017 онд "Lady Bug", 2019 онд "Little Women" зэрэг кино найруулж, "Lady Bug" киногоороо "Алтан бөмбөрцөг" шагнал хүртэж, "Little Women" кино нь 92 дахь удаагийн Оскарын шагналд зургаан төрөлд нэр дэвшиж байжээ. Түүний энэхүү авьяас чадварыг “Warner Bros” компани хүлээн зөвшөөрч, "Барби" киног бүтээх ажлыг даатгасан бөгөөд уг кино 1.5 тэрбум долларын орлого олсон нь түүхэн амжилт болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.