Украин улс Европын холбоонд элсэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Европын холбооны 27 орон өчигдөр Украин улсыг тус холбоонд элсүүлэх хэлэлцээрийг эхлүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Энэ талаар Унгар улсын эсэргүүцлийн улмаас хэлэлцээр гацах вий гэсэн болгоомжлол байсан ч ийнхүү эерэг үр дүн гарсан бөгөөд энэхүү шийдвэрийн тухай тус холбооны дээд хэмжээний уулзалтын ерөнхийлөгч Шарль Мишэль олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв. Орос, Украины дайн сунжирсны улмаас Барууныхан Украин улсыг дэмжихээс залхаж эхэлж байгаа энэ цаг үед ийм шийдвэр гарсан нь Украины хувьд маш их урам зориг өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Владимир Зеленский "Х"-ээр дамжуулан энэ шийдвэрийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлэн "Энэ бол Украины ялалт, бүх Европын ялалт" гэжээ. Тус улсыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээ эхлэхийг эсэргүүцэж байсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.