images

Өвөр Монголын нутагт алтны томоохон орд илрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-15


    Хятадын Өвөр Монголын өөртөө засах оронд 38 тонн алтны нөөцтэй орд илрүүлсэн тухай тус улсын “Жэньминь Жибао” мэдээлсэн байна. Алтны өнөөгийн ханшаар энэ нь 2.38 тэрбум долларын үнэ хүрэх хэмжээ юм. Тус ордыг илрүүлсэн “Төгрөг” алтны компани нь "Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Баяннуур орчмын 57 байршилд 27 мянган метр өрөмдлөг, хайгуул хийсний дүнд энэхүү чухал ордыг илрүүлсэн” гэв. Ердөө 140 мянган хүн амтай Урадын дунд хошуу нь тус улсын хамгийн их байгалийн баялагтай газар ажээ. Тус бүс нутагт алт, мөнгө, төмөр, хар тугалга, цайр зэрэг үнэт металлууд, түүнчлэн нүүрс, газрын тос,  бал чулуу зэрэг 68 төрлийн баялаг байгаа нь тогтоогдсон бөгөөд эдийн засгийн үнэ цэн нь 400 тэрбум юань хэмээн тооцоолжээ. Тухайлбал, алтны нөөц нь 300 тонн байгаа бөгөөд үүний нэг жилийн олборлолт нь 4,8 тонн хүрч байгаа нь тус улсын алт олборлолтын үзүүлэлтэд эхний аравт орж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.