“Тесла” компани шинэ робот бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
“Тесла” компани “Optimus-Gen2” нэртэй хүн дүрст роботын шинэ хувилбар бүтээснээ зарлаж олон нийтийн сүлжээнд видео бичлэг байршуулжээ. Нэг минут, 43 секундын видео бичлэгт хүнтэй төстэй хүн дүрст робот өмнөх хувилбараасаа илүү хурдан алхаж, таван хуруугаа жигд хөдөлгөж байгааг харуулсан байна. Мөн тэрхүү робот гараа урагш сунгаж, өвдгөө 90 градусын өнцгөөр нугалж, эрхий, долоовор хуруугаараа өндөг авч ихэд болгоомжтойгоор хоолны тавагт хийж байгаа байдал гарчээ. Улмаар уг бичлэгийн төгсгөлд хоёр робот бие бие рүүгээ харан хөгжмийн аянд бүжиглэж байгаа дүр зураг мөн буужээ. Энэ удаад танилцуулсан шинэ “Optimus”-ийн алхах хурд өмнөхөөсөө 30 хувиар нэмэгдэж, нийт жин нь 10 кг-аар буурсан хэмээн “Тесла” тайлбарласан байна. Мөн түүний тэнцвэрийн мэдрэмж, биеэ хянах чадвар сайжирч, шинээр бүтээсэн гарын мэдрэмж, хөдөлгөөн улам боловсронгуй болсон гэдгийг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.