images

Кени улсад гадаадын бүх иргэд визгүй зорчино

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-13


   Африкийн Кени улс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн гадаадын бүх орны иргэдийг визгүй зорчуулахаар болсон байна. Ерөнхийлөгч Руто тусгаар тогтнолын 60 жилийн ойн хүрээнд нийслэл Найроби хотод үг хэлэхдээ “Бид дижитал платформыг хөгжүүлснээр жуулчид виз мэдүүлэхгүйгээр цахим аяллын зөвшөөрөл авах боломжтой болно" гэж мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Үүнээс өмнө өнгөрсөн аравдугаар сард Бүгд Найрамдах Конго улсад болсон уулзалтын үеэр энэ оныг дуустал Кени улсад зорчих Африкийн орнуудын иргэд тус улсад визгүй зорчих болсныг мэдэгдэж байсан юм. Энэтхэгийн далайтай хиллэдэг зүүн эргийн амралтын газрууд, “Масай Мара” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сафари аялал зэргээрээ алдартай Кени улсын аялал жуулчлалын салбар нь 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 7.9 хувийг бүрдүүлсэн байна. Тус улсад кофе, цайны экспортын зэрэгцээ аялал жуулчлалын салбар улсын валютын орлогын гол эх үүсвэр болдог ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.