Луврын музей үзэх төлбөр ирэх жилээс нэмэгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-12-13
Францын Луврын музейн 17 еврогийн төлбөр ирэх оны нэгдүгээр сарын 15-наас 22 евро болж нэмэгдэнэ хэмээн тус музейн захиргаа мэдэгдэв. Музейн захиргаа үнийн өсөлтөөс шалтгаалан янз бүрийн засвар үйлчилгээ, үзмэрийн түрээсийн даатгалын зардал, мөн эрчим хүчний зардал ихээр нэмэгдсэн тулд тасалбарыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан хэмээн үндэслэлээ тайлбарласан байна. 2018 онд буюу COVID-19 цар тахлаас өмнө тус музейгээр үйлчлүүлэгчдийн тоо 10.2 сая байсан бол өнгөрсөн онд 7.2 сая болж эрс буурчээ. Музейн нэг жилийн орлого 76.5 сая евро орчим байдаг бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардлын дөрөвний нэгийг л бүрдүүлж, үлдсэнийг нь Соёлын яамны төсөв, хандив гэх мэт санхүүгийн бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг аж. Луврын музейд 18-аас доош насны хүмүүс, ажилгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, багш, соёлын мэргэжилтнүүд, сэтгүүлчид үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой. Уг музей 1793 онд анх байгуулагдахдаа үнэ төлбөргүй үйлчилдэг байжээ. Гэвч холбогдох байгууллагуудаас өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх шахалт үзүүлсний улмаас төлбөртэй системд шилжиж, 1983 онд анх удаа 3 еврогийн төлбөртэй болж байжээ. Үнэ нэмэгдсэн нь ирэх зун болох Парисийн Олимптой ямар нэгэн холбоо байхгүйг музейн захиргаа онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.