“Охидын оройн зоог” нэртэй хоол АНУ даяар ихэд алдаршиж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
АНУ-д өнгөрсөн тавдугаар сард олны танил нөлөөлөгч Оливиа Махер хэмээх бүсгүй Дундад зууны үеийн тариачдын хоолны дэглэмээс сэдэвлэн усан үзэм, улаан лооль, бяслаг, газрын самар, жигнэмэгээс бүрдсэн энгийн оройн хоолны цэс бүтээж, түүнийгээ “Girl Dinner” буюу "Охидын оройн зоог” гэж нэрлэн олон нийтийн сүлжээнд байршуулснаар өнгөц харахад дарсны зууш мэт харагдах уг хоол ихэд алдаршжээ. Түүний байршуулсан 15 секундын “Girl Dinner” нэртэй видео бичлэгийг сар хүрэхгүй хугацаанд 1 сая гаруй хүн үзсэн бөгөөд үүний дараа өөр бүсгүйчүүд ижил төстэй бичлэг хийн байршуулж эхэлсэн нь нэг төрлийн трэнд болжээ. Улмаар "Охидын оройн зоог" гэсэн хаштагийг TikTok дээр 215 сая гаруй удаа үзсэн байна. Уг хоолны дэглэмийг туршиж үзсэн эмэгтэйчүүдийн хариулт бараг бүгд эерэг байсан нь үүнд нөлөөлсөн бололтой. “New York Times” сонин "Охидын оройн зоог" бол хоол хийх, аяга таваг угаах зэрэг төвөгтэй ажлаас холдохыг хүсдэг эмэгтэйчүүдийн ухамсартай сонголт юм" гэж тайлбарлаад мөн л түүнийг онцлон сайшаажээ. CNN мөн "Эрүүл мэнд" нэвтрүүлэгтээ "Охидын оройн зоог"-ийг танилцуулж, хийхэд хялбар, маш энгийн мөртлөө эрүүл мэндэд сайн" хэмээн онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.