images

АНУ-д маш ховордсон ягаан матар мэндэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-12


   АНУ-ын Флорида мужийн Орландо хотын амьтны хүрээлэнд, ховор тохиолддог ягаан өнгийн биетэй буюу альбинос матар мэндэлсэн байна.CBS News агентлагийн мэдээлснээр уг матар өнгөрсөн 7-ны өдөр тус хотын “Gatorlandматрын хүрээлэнд  төрсөн бөгөөд энэ нь тус нутгийн намаг дотроос альбинос матрын үүр олдсоноос хойш 36 жилийн дараа ийм матар мэндэлсэн нь энэ аж. Уг эм матар 96 гр орчим жинтэй, 49 см урттай бөгөөд ямар ч пигментгүй, хээ судалгүй, бие нь ягаан, гялалзсан цэнхэр нүдтэй ажээ. Энэ нь маш ховор амьтан бөгөөд өдгөө дэлхий даяар ердөө 8 ширхэг бүртгэгдсэн байна. Тэр дундаа тус хүрээлэнд анх удаа альбинос матар мэндэлсэн нь энэ юм. Ийм матар нарны гэрэлд маш мэдрэмтгий байдаг учраас эрүүл мэнд, хөгжлийн үйл явцад нь мэргэжилтнүүд онцгойлон хяналт тавьж байна. Уг зулзаган матар тахианы мах, нэмэлт тэжээл идэж, биеийн байдал нь хэвийн сайн байгаа ажээ. “Gatorland” хүрээлэн цахим хуудсаараа дамжуулан альбинос матарт тохирсон нэр өгөх уралдааныг зарлаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.