ХАМАС-ын барьцаанаас суллагдсан цэрэг бүсгүй үргэлжлүүлэн алба хаах хүсэлтэйгээ илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
Палестины ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн цэргийн хүчний дайчин эмэгтэй Ори Мегидишийг тус улсын тусгай хүчин барьцаанаас суллаж чадсан тухай "The Times of Israel" сонин мэдээлэв. Тэрбээр ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн эхнэр Сара Нетаньяхутай уулзах үеэрээ дахин цэргийн албаа үргэлжлүүлэн хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ори Мегидиш нь Газын зурвасын зүүн хэсэгт орших Нахал Оз цэргийн баазад алба хаадаг байсан бөгөөд 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн халдлага болох үеэр тэдний барьцаанд орж, мөн сарын 30-ны өдөр барьцаанаас аврагдсан байна. Энэ нь Газын зурваст ХАМАС-ын барьцаанд орсон хүнийг Израилийн тусгай хүчин ажиллагаа явуулж аварсан анхны бөгөөд цорын ганц тохиолдол ажээ. Аврагдсан даруйдаа эрүүл мэндийн үзлэгт ороход түүний биеийн байдал хэвийн сайн байжээ. Албаны хүмүүс түүнийг барьцаанаас суллагдаж гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байх үеийн зургийг нийтэлсэн байна. О.Мегидиш олон нийтийн сүлжээнд нэгэн бичлэг нийтэлж "Би амьдралдаа эргэн ирсэндээ баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ, бүх зүйл сайхан байна” гэжээ. Улмаар "Барьцаанд байгаа хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн дахин уулзаж, надтай адил мөчийг мэдэрнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Зургийн тайлбар: Ори Мегидиш /дунд нь/ гэр бүлийнхэнтэйгээ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.