images

Ажилтан нь орон гэргүй хүнийг дээрэлхсэний төлөө “McDonald's” нөхөн төлбөр олгохоор болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-12


   Их Британийн Лондон хот дахь McDonald's хоолны газрын хамгаалалтын ажилтан дэлгүүрийн үүдэнд хэвтэж байсан орон гэргүй хүн рүү угаалгын шингэн цацаж, ор дэрийг нь өшиглөх зэргээр түрэмгий авирласан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Тухайн үеийн байдлыг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан бөгөөд тус бичлэг дээр тухайн хүний хэвтэж байсан хөнжил рүү шингэн цацаж норгох, хөлөөрөө өшиглөх зэргээр илтэд дээрэлхсэн дүр зураг буужээ. Орон гэргүй эр Арон Маккарти энэ тухайд “Би хоолны газрын өмнө биш, хажуугийн банкны салбарын үүдэн дээр хэвтэж байтал намайг шууд дээрэлхэж доромжилсон” гэжээ. Энэ бичлэг цахим хэрэглэгчдийн дунд маргаан дагуулжээ. Тэд “Өвлийн хүйтнээр ядарсан хүний хөнжлийг норгоно гэдэг арай хэтэрхий байна”, “Хамгаалагч ажлаа хийж байсныг ойлгож байна. Гэхдээ хүнийг ингэж дээрэлхэх нь жигшүүртэй хэрэг” гэх мэтээр шүүмжилжээ. Үүний хариуд “McDonald's” компани "Уг ажилтан нь манай үндсэн ажилчин биш, гаднын гэрээт ажилчин. Гэвч түүнийг ажлаас нь халсан” гэжээ. Улмаар "Энэ үйл явдал нь бүх хүмүүсийг, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг хүндэтгэхийн чухлыг дахин сануулж байна" гэжээ. Мөн тэрхүү орон гэргүй залуугаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж, түүнийг олж уулзан нөхөн төлбөр олгохоор болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.