Жо Байден Украины ерөнхийлөгчийг Цагаан ордонд урив
Анд нөхдийн мэдээ
2023-12-11
Украиныг дэмжих төсөв АНУ-ын Конгрессээр батлагдахгүй гацаанд ороод байгаа энэ үед ерөнхийлөгч Жо Байден Владимир Зеленскийг Цагаан ордонд гэнэт урьжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер энэ тухай мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Ж.Байден Украины ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьсан бөгөөд АНУ-ын зүгээс цаашид тууштай дэмжлэг үзүүлэхээ амласан" гэсэн байна. В.Зеленский өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, мөн есдүгээр сард Цагаан ордонд айлчилж, АНУ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүсч, ерөнхийлөгч болон Конгрессын гишүүдтэй уулзсан юм. Энэ удаагийн айлчлалаар ерөнхийлөгч В.Зеленский Сенатад айлчилж, Ардчилсан болон Бүгд найрамдах намынхнаас дэмжлэг хүсэж үг хэлэхээр болсон байна. CNN "Ерөнхийлөгч В.Зеленскийн энэ удаагийн айлчлал Конгресст яаралтай тусламжийн төсвийн тухай хэлэлцэх асуудал мухардалд орсон эгзэгтэй мөчид тохиож байна" хэмээн онцолжээ. Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж эсвэл идэвхгүй байр суурь баримталж байна. Украин дахь дайн үргэлжлэхийн хэрээр АНУ-ын дэмжлэгийн талаарх олон нийтийн санаа бодол улам бүр дордож, энэ хандлага ялангуяа Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд хүчтэй ажиглагдаж байна. Тус улсын 5203 хүний дунд явуулсан саяхны судалгаагаар, судалгаанд оролцогчдын 31% нь АНУ-ын Украин дахь дайныг дэмжих нь хэрээс хэтэрсэн гэж хариулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.