images

Парист аялж явсан жуулчин үнэтэй бөгжөө алдаад олж авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   Малайз улсын жуулчин Парисын “Ritz” зочид буудалд байрлаж байх үедээ үнэтэй бөгжөө алдсан тухай цагдаад мэдэгдсэн байна. Алга болсон бөгж нь 6.51 каратын алмазан шигтгээтэй, 750 мянган еврогийн үнэтэй эд байжээ. Тэрбээр дэлгүүр лүү гарахдаа бөгжөө ширээн дээр орхисон гэх бөгөөд өрөөндөө буцаж орж ирэхэд бөгж нь алга болсон байсан гэнэ. Дуудлагаар ирсэн цагдаа нар бөгжийг хулгайлсан байх магадлалтай гэж үзэн яаралтай мөрдөх ажиллагаа явуулж эхэлжээ. Гэвч тэрхүү үнэт эдлэл хоёр хоногийн дараа санаанд оромгүй газраас олдсон байна. Зочид буудлын аюулгүй байдлын ажилтнууд яаралтай эрж хайснаар бөгжийг зочид буудлын цэвэрлэгээний тоос сорогч дотроос олжээ. Цэвэрлэгч өрөөг цэвэрлэж байхдаа бөгжийг харалгүй тоос сорогчоор соруулсан бололтой хэмээн зочид буудлын менежер тайлбарлажээ. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийнхэн "Яг юу болсон талаар бүх эргэлзээг тайлахад хангалтгүй" гэж мэдээлж байна. Харин зочид буудлын зүгээс “Уг бөгжний эзэн үнэ цэнтэй эдээ олж авсандаа сэтгэл хангалуун байна. Бөгжийг хайж олох ажилд оролцсон үнэнч шударга ажилтнууддаа талархал илэрхийлье" хэмээн мэдэгдсэн тухай Их Британийн “Guardian and Metro” сонин мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.