АНУ: 18 настай залуу хамгийн залуу прокурор болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-11
АНУ-д 17 настайдаа Калифорниа мужийн хуульчийн шалгалтад тэнцэж, өдгөө хамгийн залуу прокурор болсон солонгос залууг “USA Today” сонин онцолжээ. Тус сонины мэдээлснээр, Калифорниа мужийн Туларе дүүргийн прокуророор томилогдсон 18 настай Питер Пакыг хуульчийн шалгуур хангаж тэнцсэн тус улсын хамгийн залуу прокурор хэмээн нэрлэсэн байна. “USA Today” түүнийг "гоц авьяастай" хэмээн тодорхойлсон бөгөөд тэрбээр өнгөрсөн долоодугаар сард 17 настайдаа анх удаа хуульчийн шалгалтад орж тэнцжээ. Улмаар тус дүүргийн прокурорын газарт туслахаар ажиллаж байсан бөгөөд саяхан 18 нас хүрч, мужийн хуулийн дагуу өнгөрсөн 5-ны өдөр прокуророор томилогдсон аж. Тэрбээр 2019 онд 13 настайдаа Калифорниа мужийн Кипресс хотын Оксфордын академид элсэн орсон бөгөөд мөн үүний зэрэгцээ Калифорнийн их сургуулийн хуулийн сургуульд давхар суралцах болжээ. Улмаар хоёр жилийн дараа буюу 2021 онд ахлах сургуулиа төгсөж, энэ оны эхээр хуулийн сургуулиа дүүргэсэн байна. Тэрбээр “Энэ зам амаргүй байсан ч надад их үнэ цэнтэй зам юм” гэжээ. Мөн тэрбээр “Нийгэмд эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсыг хамгаалах үүднээс би прокурор болсон” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.