Дохагийн "Гран при" тэмцээнд Хойд Солонгосын тамирчид 5 алтан медаль хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-08
Хойд Солонгосын хүндийг өргөлтийн тамирчин 2023 оны Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF)-ны 2 дахь удаагийн "Гран при" тэмцээнд алтан медаль хүртэв. Катарын Доха хотноо 7-ны өдөр болсон тэмцээний эрэгтэйчүүдийн 67 килограммын жинд Хойд Солонгосын тамирчин Ли Вон Жү 139 кг, түлхэлтээр 178 кг, нийлбэр дүнгээр 317 килограммыг өргөж түрүүлсэн байна. Ханжөүгийн Азийн наадамд Ли Вон Жү нийлбэр дүнгээр 321 килограммыг өргөж мөнгөн медаль хүртэж байсан юм. Тухайн үед Өмнөд Солонгосын тамирчин Ли Санг Ён нийлбэр дүнгээр 317 кг өргөн гуравдугаар байрт орж, шагнал гардуулах ёслолд хоёр Солонгосын далбаа нэгэн зэрэг мандаж байсан юм. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Дохагийн "Гран при" тэмцээний эрэгтэй, эмэгтэй долоон жингийн тавд нь Хойд Солонгосын тамирчид алтан медаль хүртээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.