images

Израилийн армийн баривчилсан хүмүүс хэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-08


   Израилийн армийнхан ХАМАС бүлэглэлийн эсрэг ширүүн довтолгоо эхлүүлээд байгаа энэ үед тус армийн дайчид хэсэг нүцгэн эрчүүдийг баривчилж бөөнөөр нь сөхрүүлэн суулгасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэхүү бичлэгт хагас нүцгэн, нүдийг нь боож, гарыг нь ард нь хүлсэн хэдэн арван эрчүүд газар өвдөглөн суусан байх ба байгаа газар орныг нь Газын зурвас мөн гэсэн тайлбар хийжээ. Мөн тэднийг ачааны машинд суулган хаа нэг тийш авч явж байгаа дүрс бичлэг бас гарсан байна. Тэд бол Израилийн армид бууж өгсөн палестин эрчүүд бөгөөд ХАМАС бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэж “Times of Israel” сонин мэдээлсэн байна. Израилийн арми энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.