BBC телевизийн хөтлөгч алдаа гаргасандаа уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-12-08
Их Британийн олон нийтийн BBC сувгийн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч эмэгтэй бусдыг доромжилсон утга бүхий дунд хуруу гаргаж байгаа нь дэлгэцээр гарчээ. Энэ явдалдаа хөтлөгч уучлалт гуйж, "Би хамт ажиллагсадтайгаа хошигнож байсан бөгөөд камерт өртөнө гэж мэдээгүй" гэсэн байна. Тэр өдөр мэдээ эхлэхээс өмнө нэвтрүүлгийн цаг тоолж эхэлсэн бөгөөд цаг дуусахад хөтлөгч гарч ирэн мэдээ уншиж эхлэх ёстой байжээ. Гэтэл дэлгэц солигдоход олон улсын мэдээний хөтлөгч Мэриам Мошири дунд хуруугаа камер руу гаргаж байгаа дүрс гарчээ. Энэхүү дүр зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж цахим хэрэглэгчид түүнийг ихээр шүүмжлэх болсон бөгөөд хөтлөгч бүсгүй үүнийгээ санаатай үйлдэл биш хэмээн тайлбарлаж уучлал гуйсан байна. Энэ тухайгаа "Мэдээний өмнөхөн багийнхантай бага зэрэг хошигносон. Тэднийг 10-аас 0 хүртэл тоолоход нь би ч бас дагаад хуруугаараа тоолж байсан юм" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.