images

Япон ресторан үйлчлүүлэгчдээ алгаддаг үйлчилгээ үзүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   Японы Нагоя хотын "Shachihokoya" ресторанд эмэгтэй ажилтан нь 300 иений төлбөртэйгээр үйлчлүүлэгчийнхээ хацрыг алгаддаг үйлчилгээ үзүүлдэг тухай “New York Post сонин мэдээлэв. Зарим үйлчлүүлэгчийг унатал хүчтэй алгаддаг бөгөөд хэрэв үйлчлүүлэгч нэр зааж өөрийн хүссэн эмэгтэйгээр алгадуулахыг хүсвэл 500 иен төлөх ёстой ажээ. Тус ресторан энэхүү онцлог үйлчилгээгээрээ видео реклам хүртэл хийсэн байгаа ба уламжлалт кимоно эсвэл энгийн хослолтой бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийн хацрыг хүчтэй алгадаж байгаа дүр зураг буусан байна. Мөн рестораны эмэгтэй ажилчид дугаарлан зогсоод нэг нэгээр эрэгтэй үйлчлүүлэгчийн хацрыг алгадаж, алгадуулсан үйлчлүүлэгчид ихэд баясан буй дүр ч сурталчилгаанд оржээ. 2012 онд нээгдсэн энэхүү ресторан менежмент муу байснаас хаалгаа барих шахсан боловч алгадах үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш Япон даяар маш их алдартай болсон байна. Тус рестораны эзэн "Дотоодын иргэд болон гадаадын жуулчид алгадуулах үйлчилгээнд маш их дуртай байдаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.