images

78 настай дуучны Зул сарын тухай дуу “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-06


   Америкийн поп дуучин 78 настай Брэнда Лигийн Зул сарын баярын "Rockin' Around the Christmas Tree" дуу гарснаасаа хойш 65 жилийн дараа “Billboard single-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэ дуу анх гарсан даруйдаа төдийлөн нэрд гараагүй ч Б.Ли 1960-аад онд “I'm Sorry”, “Want to Be Wanted” зэрэг хит дуунуудаараа топ дива болохтой зэрэгцэн нийтийн дунд алдаршиж эхэлжээ. Тэр цагаас хойш энэ дууг Америкийн Зул сарын баярын сүлд дууны нэг болгон дуулсаар ирсэн бөгөөд 1990 онд дэлхий даяар нэрд гарсан "Гэртээ ганцаараа" киноны дуу болгожээ. Улмаар 2010-аад онд дуу хөгжмийн цахим стрийминг үйлчилгээ гарч ирснээр залуусын дунд улам алдаршиж, Зул сарын баяр бүрээр шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн юм. Иймд Б.Ли өнгөрөгч 11 дүгээр сард буюу "Rockin' Around the Christmas Tree"  дуу гарснаас хойш 65 жилийн дараа анх удаа дуундаа шинэ клип хийж, олон нийтэд түгээгээд байна. Мөн тэрбээр Зул сарын баярын шинэ цомог гаргаж, “TikTok” платформ дээр дурсгалын хэд хэдэн бичлэг нийтэлжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт “Billboard single Hot 100” дууны жагсаалтад наймдугаарт орж байсан бол энэ долоо хоногт уг жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Ингэснээр өдгөө 78 настай дуучин хатагтай "Hot 100" дууны нэгдүгээрт бичигдсэн хамгийн өндөр настай дуучин болжээ. Өнгөрсөн сард “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа Б.Ли "Энэ дуу намайг төлөөлөх дуу болно гэж зүүдэлж ч байгаагүй. Одоо би ид нэрд гарч байх үеийнхээсээ илүү их мөнгө олж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.