images

Украины мэргэн буудагч хамгийн холын зайд онож дэлхийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-06


   Украины Аюулгүй байдлын албаны офицер, 50 настай мэргэн буудагч Вячеслав Ковальский өнгөрсөн сарын 18-ны өдөр Херсон мужид ойролцоогоор 3,8 км-ийн зайд мод огтолж байсан Оросын цэргийн командлагчийг буудаж оносон байна. Энэ нь дэлхийн дээд амжилт тогтоосон үзүүлэлт болохыг “Wall Street Journal” сонин онцолжээ. В.Ковальскийн энэхүү амжилт нь 2017 онд Ирак улсад Канадын тусгай хүчний мэргэн буудагчийн тогтоосон 3535 метрийн амжилтаас 265 метрээр давж гарсан байна. Түүний холын зайн мэргэн буудлагын амжилт, мөн түүний бууг Украинд үйлдвэрлэсэн зэрэг нь цэрэг дайчдын урам зоригийг улам сэргээж байна гэж WSJ мэдээлэв. Болсон явдлын талаар тодруулахад мэргэн буудагч өнгөрсөн сарын 18-нд Украины зүүн хэсэгт орших Днепр мөрний эрэг дээр тэсгим хүйтэнд хэдэн цаг хэвтэж, ​​Оросын цэргийн хөдөлгөөнийг ажиглажээ. Тэр үед Оросын таван цэрэг мод огтолж байгаа нь харагдсан бөгөөд дарга нь тэднийг зааварлан урирдаж байгаа нь ажиглагдсан байна. Ингээд ахлах офицерийг онилон буудсан ч тэрбээр салхины хурдыг буруу тооцоолсноос эхний сум нь байгаа оносонгүй. Салхины хурдыг дахин тооцоолж буудсан хоёр дахь сум нь орос офицерын цээжинд тусчээ. Гох дарснаас хойш сум 9 секундэд байгаа оносон байна. Тэрбээр "Салхины хурд байнга өөрчлөгдөж байдаг тул маш хурдан буудах хэрэгтэй байсан" гэж WSJ-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний мэргэн буудагчийн винтов нь Украинд үйлдвэрлэсэн "Volodar Aubreyu" нэртэй буу байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.