images

ОХУ: Хүүхэд төрүүлээгүй гэр бүл хүүхэдгүйн татвар төлнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-06


   ОХУ улс төрөлт буурч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэдгүйн татвар нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна. Энэ тогтолцоо нь хуучин ЗХУ-ын үед хэрэгжиж байсан бөгөөд хүүхэдгүй гэр бүлтэй хүмүүст чиглэсэн байжээ. Тус улсын өдөр тутмын "Коммерсант" сонины мэдээлснээр ДУМ-ын төлөөлөгч Евгений Федоров радиод өгсөн ярилцлагадаа төрөлтийг нэмэгдүүлэх арга замын талаар дурдаад, "Хэрэв төрөлтийг дэмжих хөрөнгө хүрэлцэхгүй бол татварыг бий болгох хэрэгтэй. Татвар бол шийтгэл биш, харин асуудлыг шийдвэрлэх арга зам юм" гэсэн байна. Дэлхийн II дайны үед хүн ам хурдацтай цөөрсөн тул ЗХУ 1941 оны арваннэгдүгээр сард хүүхэдгүйн татварын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Үүний дагуу гэрлэсэн боловч хүүхэдгүй 20-50 насны эрэгтэй, 20-45 насны эмэгтэйчүүд цалингийнхаа зургаан хувийг татварт төлдөг байсан бөгөөд уг тогтолцоог 1990-ээд онд халжээ. Тус улсын төрөлтийн түвшин 2016 онд 1.8 байсан бол 2021 онд 1.5 болж буурсан байна. Хэдийгээр энэ үзүүлэлт дэлхийн хамгийн бага буюу 0.7 хувийн үзүүлэлттэй байгаа Өмнөд Солонгостой харьцуулахад арай дээр байгаа ч ерөнхийлөгч Владимир Путин “Өнөр гэр бүл Оросын иргэдийн амьдралын жишиг болох ёстой” хэмээн хэлжээ. Тус улсад 2014 оны үед жилд 1.9 сая хүүхэд төрж байсан бол өнгөрсөн онд 1.2 сая болтлоо буурсан бөгөөд цаашдын хандлага нь тасралтгүй буурах үзүүлэлт гарсан байна. Төрөлтийг дэмжих бодлогын нэг болсон үр хөндөлтийг хориглох тухай маргаан ч өрнөж байна. Мөн хувийн эмнэлгүүдэд үр хөндөлтийг хориглох хууль боловсруулах ажил хийгдэж байгаа аж. Харин зарим улс төрчид “Хэрэв үр хөндөлтийг хоригловол хууль бус үр хөндөлт өсөн нэмэгдэж, эмэгтэйчүүдийн амь насанд заналхийлж болзошгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    admin

    30 жилийн дараа дайнд илгээх цэргүүдээ бэлдэх гэж байна даа

    2023-12-06

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.