images

Д.Трамп Хойд Солонгосын талаар явуулж буй Ж.Байдений бодлогыг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-04


   Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр зорьж буй ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны уулзалт дээрээ Хойд Солонгосын Ким Жон Унтай найрсаг харилцаатай байснаа дурдаж, Хойд Солонгосын талаар одоогийн ерөнхийлөгч Жо Байдений явуулж буй бодлогыг шүүмжилсэн байна. Тэрбээр эрх барьж байсан дөрвөн жилийн хугацаандаа Хойд Солонгос улстай зохистой, хэвийн харилцаа хадгалж чадсанаа онцолсон байна. Улмаар Ж.Байдений засаг захиргаа Хойд Солонгостой хийх хэлэлцээнд ямар нэгэн ахиц дэвшил гаргаагүй хэмээн шүүмжилжээ. Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд тэргүүж буй Д.Трамп намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дөрөв дэх удаагийн мэтгэлцээнд оролцохгүй байхаар шийджээ. Америкийн улс төрийн дүн шинжилгээний “FiveThirty Eight” сайтын мэдээлснээр, өнгөрсөн сарын 30-ны байдлаар Бүгд найрамдах нам дахь Д.Трампын дундаж үнэлгээ 60 хувьтай байсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.