БНСУ: Гаднын шалтгаангүй шатсан iPhone утсыг сольж өгөхөөр болов
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
БНСУ-ын Чонан хотын нэгэн ахлах сургуулийн сурагчийн iPhone утас гаднын ямар нэгэн шалтгаангүйгээр дотроосоо утаа тавин шатсан хэрэг гарчээ. “Yonhap News” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 30-ны өглөөний 10 цагийн орчимд уг явдал болсон бөгөөд тус утаснаас хоёр минут орчим тасралтгүй утаа гарч байгаад гал болж тархалгүй унтарчээ. Сургуулийн зүгээс анги танхимын цонхыг нээн агааржуулж, сурагчдыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлсэн байна. Утасны эзэн энэ талаар ярихдаа "Халаасанд минь байсан гар утас гэнэт халж байснаа хавдах мэт хөөж, тэлж эхэлсэн. Улмаар утасны зай завсар болгоноор маш эвгүй үнэртэй утаа гарсан" гэжээ. Болсон явдлыг уг сурагчийн найз нь гар утсан дээрээ бичлэн хийж аваад олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд гурав хоногийн дараа уг бичлэгийг дэлхий даяар 10 сая гаруй хүн үзсэн байна. Энэ явдлын талаар “Apple” компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд Өмнөд Солонгос дахь салбараас сурагчийн утсыг ижил загварын шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөхөөр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.