Дүрвэгсдэд өгч буй тусламжаар Өмнөд Солонгос улс дэлхийд тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд ба энхтайвны тавдугаар чуулган”-д оролцохоор НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын дэд төлөөлөгч, хатагтай Кэлли Клэменц 30 хоногийн хугацаатайгаар тус улсад айлчилж байна. Тэрбээр НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын сайн санааны элч, жүжигчин Жон Ү Сонтой уулзаж ярилцсан бөгөөд олны танил жүжигчин Жон 2015 оноос хойш сайн санааны элчээр ажиллаж байгаа ажээ. Жүжигчин Жон “2015 онд намайг Сайн санааны элчээр ажиллаж эхлэхэд 40 сая орчим дүрвэгсэд байна гэж байсан бол өнөөдөр энэ тоо 114 саяд хүрсэн” гээд “Шийдэл олж асуудлыг эерэг талаас нь шийдвэрлэхэд бүрхэг байгаа ч бид тууштай тэмцсээр байх болно" гэв. Өмнөд Солонгос улс 1992 онд НҮБ-ын Дүрвэгсдийн тухай конвенц болон Дүрвэгсдийн протоколд нэгдэн орсон байна. Дүрвэгсдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх тал дээр тус улс дэлхийд тэргүүлж байгааг сайн санааны элч Жон онцлоод "Өмнөд Солонгос бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисстой хамтран ажилладаг 10 том орны нэг” гэжээ. Өнгөрсөн онд тус улсын Засгийн газраас НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисст 28.2 сая доллар, хувийн хэвшлийнхэн 49.2 сая долларын хандив, тусламж үзүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.