Хятадад 100 сая тонн нөөцтэй газрын тосны орд газар илрэв
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Хятадын Ганьсу мужид 100 сая орчим тонн нөөцтэй газрын тосны орд илэрсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв. Тус улсын Газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ын харьяа “Changqing Oilfield” компани нь 2021 оны 6 дугаар сараас эхлэн Ганьсу мужид газрын тосны хайгуул хийж эхэлсэн бөгөөд энэхүү хайгуул судалгааны ажил хоёр жил үргэлжилсний эцэст ийнхүү томоохон орд газар илрүүлсэн нь энэ ажээ. Тус компанийн албаны хүн одоогоор тус бүс нутагт 23 цооногийн газрын тосны нөөцийг баталгаажуулсан бөгөөд эдгээр цооногуудын гурван хоногийн олборлолт нь аль хэдийн 100 гаруй тонн болсон тухай мэдэгдсэн байна. Улмаар цаашид жилд 500 мянган тонн түүхий газрын тос олборлох боломжтой болохыг хэлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тус бүс нутаг нь газрын хагарал, ан цав зэрэг геологийн ийм хүнд нөхцөлд оршдог тул хайгуул, бүтээн байгуулалтын ажил удаан хугацаанд үргэлжилсэн ч амжилттай дууссан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.